15 дугаар зүйл. Паркт тавигдах шаардлага
15.1.Парк нь дараах шаардлагыг хангасан байна:
15.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
15.1.2.хот байгуулалтын норм, дүрэм, стандартыг хангасан байх;
15.1.3.паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах этгээдэд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа явуулах таатай, тогтвортой орчныг бүрдүүлсэн байх;
15.1.4.байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх;
15.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах;
15.1.6.паркийн нутаг дэвсгэр нь авто болон төмөр зам зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;
15.1.7.паркийн нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл хөтөлбөр, түүний дэд бүтэц, бүтээн байгуулалтад шаардлагатай усан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байх;
15.1.8.улс, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх;
15.1.9.хуульд заасан бусад.
15.2.Парк нь сургалт, судалгаа хөгжлийн болон бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлдэг нэгжтэй байж болно.