16 дугаар зүйл. Паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэг
16.1.Паркийн үйл ажиллагаанд төрөөс дараах төрлийн дэмжлэгийг үзүүлж болно:
16.1.1.паркийн удирдлага, нэгжийн үйл ажиллагаанд татварын дэмжлэг үзүүлэх;
16.1.2.паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;
16.1.3.паркийн дэд бүтэц, барилга байгууламжийг барихад төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих;
16.1.4.паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын бонд болон холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх;
16.1.5.паркийн нутаг дэвсгэрт гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат үйлдвэр байгуулах;
16.1.6.төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор шаардлагатай зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх;
16.1.7.гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;
16.1.8.паркийн удирдлага, нэгж үйлдвэрлэлийн ажилчдыг сургах, дадлагажуулах зорилгоор гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ үзүүлсэн бол ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх;
16.1.9.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах;
16.1.10.хуульд заасан бусад дэмжлэг.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан дэмжлэг нь зөвхөн паркийн нутаг дэвсгэрт эрхлэх үйл ажиллагаанд хамаарна.
16.3.Энэ хуулийн 16.1-д заасан дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлнэ.
16.4.Доор дурдсан тохиолдолд паркийн нэгжид төрөөс үзүүлсэн дэмжлэгийг цуцалж, төсөвт бий болсон татварын зарлагыг тухайн нөхцөл байдал тогтоогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор буцаан төлүүлнэ:
16.4.1.паркийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө дампуурснаас бусад шалтгаанаар татан буугдсан бол;
16.4.2.паркийн нэгж нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 12 сарын хугацаанд үйл ажиллагаа эхлүүлээгүй бол;
16.4.3.паркийн нэгж нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 24 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь тасалдсан, зогссон бол;
16.4.4.энэ хуулийн 12.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол.
16.5.Энэ хуулийн 16.4.1, 16.4.2, 16.4.3, 16.4.4-т заасан нөхцөл байдал нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан бий болсон бол паркийн нэгж нь татварын зарлагыг буцаан төлөхгүй.
БУСАД ЗҮЙЛ