17 дугаар зүйл. Паркийн үйл ажиллагаанд хориглох зүйл
17.1.Паркт дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
17.1.1.согтууруулах ундааны үйлдвэрлэл;
17.1.2.тамхины үйлдвэрлэл;
17.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үйлдвэрлэл;
17.1.4.хуулиар хориглосон химийн хорт, цацраг идэвхт бодис ашиглах үйлдвэрлэл;
17.1.5.байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх боломжгүй үйл ажиллагаа;
17.1.6.хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.
17.2.Паркийн удирдлага паркийн нэгжтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.