3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний удирдлага, нэгжийн үйл ажиллагааны зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Үйлдвэрлэл, технологийн паркийн хот байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.