5 дугаар зүйл. Паркийн зорилго, хэлбэр, зарчим
5.1.Паркийг дараах зорилгоор байгуулна:
5.1.1.улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
5.1.2.байгаль орчинд ээлтэй, шинэ, дэвшилтэт болон өндөр технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах;
5.1.3.байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
5.1.4.улсын болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих;
5.1.5.жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох;
5.1.6.хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйлдвэрлэлийг хөгжүүлэх.
5.2.Паркийн удирдлага өмчлөлийн хувьд дараах хэлбэртэй байна:
5.2.1.төрийн өмчит;
5.2.2.орон нутгийн өмчит;
5.2.3.хувийн өмчит;
5.2.4.бусад.
5.3.Парк үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.3.1.өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх;
5.3.2.ашиг сонирхлоос ангид байх;
5.3.3.үр ашигтай байх;
5.3.4.ил тод, нээлттэй байх;
5.3.5.тогтвортой, тасралтгүй байх.
ПАРКИЙН ТАЛААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ