9 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
9.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.энэ хуулийн 7.1.6-д заасан жагсаалтын дагуу паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;
9.1.2.Газрын тухай хуулийн 16.1.16-д заасан зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах;
9.1.3.паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих болон бусад хэлбэрээр шийдвэрлэх;
9.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.