151 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчид Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг цахимаар хүргүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.1.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.1.4.тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.2.Энэ хуулийн 151.1-д заасан баримт бичиг эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.3.Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчийн захирамжаар байгуулна. Ажлын хэсэг баримт бичгийн бүрдэл шалгах болон магадлан шалгах ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэж, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 151.3-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.5.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор үндэслэлийг тодорхой дурдсан мэдэгдлийг тухайн хуулийн этгээдэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./