152 дугаар зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
152.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасны дагуу энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан этгээдэд дараах баримт бичгийг хүргүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
152.1.1.тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
152.1.2.цагдаагийн байгууллагын тодорхойлолт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
152.1.3.хяналтын улсын байцаагчийн дүгнэлт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./