10 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх

ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх

10.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дараах үндэслэлээр хяналт шалгалт хийнэ:

10.1.1.Засгийн газрын шийдвэрээр;

10.1.2.Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс өгсөн үүргийн дагуу; /Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.3.өөрийн санаачилгаар;

10.1.4.өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу.

10.2.Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг жил бүр Улсын Их Хуралд танилцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.