11 дугаар зүйл. Засгийн газар, Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу хяналт шалгалт хийх /Энэ зүйлийн гарчигт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
11.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Засгийн газар, Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
11.2.Ерөнхий хянан шалгагч энэ хуулийн 11.1-д заасны дагуу хийсэн хяналт шалгалтын дүнг Засгийн газар, Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тухай бүр танилцуулна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
11.3.Засгийн газар, Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж болно. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./