16 дугаар зүйл. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар

ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар

16.1.эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналт хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага ажиллана. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

16.2.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт Ерөнхий хянан шалгагч, ахлах хянан шалгагч, хянан шалгагч, бусад албан хаагч ажиллана.

16.3.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга нь Ерөнхий хянан шалгагч байна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.4.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д заасан шаардлагыг хангасан иргэнийг Засгийн газар томилж, чөлөөлнө.

16.5.Ахлах хянан шалгагч, хянан шалгагчийг Ерөнхий хянан шалгагч томилж, чөлөөлнө.

16.6.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаал нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарна. /Энэ хэсгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.7.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгана. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.8.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална. /Энэ заалтын дугаарт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.