19 дугаар зүйл. Засгийн газарт танилцуулга, мэдээлэл хүргүүлэх
19.1.Ерөнхий хянан шалгагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг энэ хуулийн 6.2-т заасан журмаар тогтоосон хугацаанд Ерөнхий сайд, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.2.Байгууллага, албан тушаалтны өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хуульд заасан хугацаанд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд мэдээлнэ.
19.3.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан тандалт судалгааны тайланг тухай бүр эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.4.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг энэ хуулийн 7.2-т заасан журмаар тогтоосон хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.