18 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх

ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх

18.1.Хүн, хуулийн этгээдийн энэ хуулийн 5.1-д заасан асуудлаар бичгээр болон бусад хэлбэр, цахим шуудангаар, эсхүл Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвөөр дамжуулан гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

18.2.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дэргэд өргөдөл, гомдол, мэдээллийг шуурхай дуудлагын утсаар, бичгээр, цахимаар, биечлэн болон бусад боломжит хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэлтэд хяналт тавих Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв ажиллана.

18.3.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг тухай бүр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьж, өргөдөл гаргагчид холбогдох мэдээллийг энэ хуулийн 18.2-т заасан хэлбэрээр өгч ажиллана.

18.4.Энэ хуулийн 18.3-т заасан өргөдөл, гомдолд эрх бүхий байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй бол өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариуг зохих журмын дагуу өгөх талаар ахлах хянан шалгагчийн албан шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.

18.5.Энэ хуулийн 18.1-д заасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад харилцааг хуулиар зохицуулна.

18.6.Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээлэл гаргах, хүргүүлэх журмыг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.