24 дугаар зүйл. Шинжилгээний адилтгал, мэдээллийн сангийн аюулгүй байдал
24.1.Шинжилгээний байгууллага шинжилгээний адилтгал, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангана.
24.2.Шинжилгээний байгууллагын шинжээч болон бусад алба хаагч шинжилгээний байгууллагын шинжилгээний адилтгал, мэдээллийн санг бусад этгээдэд шилжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашиглахыг хориглоно.
24.3.Шинжилгээний адилтгал, мэдээллийн сангийн мэдээллийг ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой хуулиар хамгаалагдсан нууцлалыг хадгалах үүрэгтэй.
24.4.Шинжилгээний адилтгал, мэдээллийн санг хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашигласан, бусдад шилжүүлсэн, шинжилгээний адилтгал, мэдээллийн сангийн нууцлалыг задруулсан бол буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24.5.Шинжилгээний адилтгал, мэдээллийн сангийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүрээнд шинжилгээний байгууллага шаардлагатай программ хангамж, техник хэрэгслээр хангагдсан байна.
24.6.Шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн болон төрөлжсөн санг хөтлөх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах, нууцлалын аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛБЭР