26 дугаар зүйл. Анхдагч шинжилгээ хийх
26.1.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд анхдагч шинжилгээг нэг, түүнээс дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар хийлгэж болно.
26.2.Анхдагч шинжилгээг багаар хийлгэх багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна тухайн байгууллагад ажилладаггүй тусгай мэдлэг бүхий хүнийг оролцуулж болно.