27 дугаар зүйл. Нэмэлт шинжилгээ хийх
27.1.Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ.
27.2.Нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно.
27.3.Нэмэлт шинжилгээ хийх хугацааг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтооно.