28 дугаар зүйл. Дахин шинжилгээ хийх
28.1.Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.
28.2.Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно.
28.3.Дахин шинжилгээ хийх хугацааг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтооно.
28.4.Дахин шинжилгээ хийхэд анхдагч болон нэмэлт шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объектыг бусад холбогдох материалын хамт ирүүлнэ.
28.5.Дахин шинжилгээний үр дүн анхдагч, нэмэлт шинжилгээний үр дүнтэй адил бол дахин шинжилгээ хийхгүй.