29 дугаар зүйл. Шинжилгээг шинжээчдийн багаар хийх
29.1.Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар хийлгэж болно.
29.2.Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдийг оролцуулах бол хамтран ажиллах нөхцөлийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд, эсхүл шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах нэгжийн дарга тодорхойлно. Бусад этгээдтэй хамтран ажиллах журмыг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга батална.
29.3.Энэ хуулийн 29.2-т заасан тохиолдолд шинжилгээний байгууллага энэ талаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
29.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх шийдвэр, шинжилгээний объектыг хүлээн авч, шинжилгээний цар хүрээ, нарийн төвөгтэй байдал зэргийг харгалзан шинжилгээг шинжээчдийн багаар хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ.