30 дугаар зүйл. Шинжилгээг ижил мэргэжлийн шинжээчдийн багаар хийх
30.1.Ижил мэргэжлийн шинжээчдийн баг 2, түүнээс дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэй байна.
30.2.Шинжилгээг ижил мэргэжлийн шинжээчдийн баг хийх явцад шинжээч тус бүр шинжилгээг эхнээс нь дуустал бие дааж хийх бөгөөд үр дүнгээ нэгтгэн дүгнэлт гаргана.
30.3.Шинжээчид харилцан зөвшилцсөний үндсэн дээр шинжилгээ хийх дэс дараалал, цар хүрээ, арга зүйг тогтооно.
30.4.Шинжээчид шинжилгээний үр дүнгийн талаар нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлт гаргах бөгөөд санал зөрсөн тохиолдолд санал зөрсөн шинжээч саналаа дүгнэлтэд хавсаргана.