31 дугаар зүйл. Шинжилгээг өөр өөр мэргэжлийн шинжээчдийн багаар хийх

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Шинжилгээг өөр өөр мэргэжлийн шинжээчдийн багаар хийх

31.1.Шинжилгээг өөр өөр мэргэжлийн шинжээчдийн баг хийх явцад шинжээч тус бүр өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийнэ.

31.2.Шинжээчийн дүгнэлтэд шинжээч тус бүрийн хийсэн шинжилгээний төрөл, агуулга, гаргасан дүгнэлтийг тусгана.

31.3.Шинжилгээнд оролцсон шинжээч тус бүр зөвхөн өөрийн хийсэн шинжилгээг тусгасан дүгнэлтийн хэсэгт гарын үсэг зурж, дүгнэлтийн үндэслэлээ хариуцна.

31.4.Шинжилгээний явцад шинжээчид ижил дүгнэлтэд хүрсэн бол энэ тухай дүгнэлтэд тэмдэглэнэ.

31.5.Шинжээчид санал зөрсөн тохиолдолд энэ хуулийн 30.4-т заасны дагуу дүгнэлт гаргана.

ЗАРИМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.