32 дугаар зүйл. Криминалистикийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага
32.1.Шинжилгээнд шаардлагатай баримт материалыг эх хувиар, эсхүл энэ хуулийн 12.3.2-т заасан шаардлага хангахуйц байдлаар ирүүлнэ.
32.2.Эд мөрийн баримт дээрх ул мөрийг устаж гэмтэхээргүй байдлаар энэ хуулийн 13.1-д заасан шаардлагын дагуу тус тусад нь савлаж, битүүмжлэн шинжилгээнд ирүүлнэ.
32.3.Тэсэрч дэлбэрэх бодис, сум, галт хэрэгсэл, цөмийн бодис, материал, цацраг идэвхт үүсгүүр болон хаягдал, хими, биологийн болон аюул учруулж болзошгүй бусад объектод зориулалтын төхөөрөмжөөр тоноглож аюулгүй байдлыг хангасан орчинд тогтоосон журмын дагуу шинжилгээ хийнэ.
32.4.Криминалистикийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.