3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ хууль үйлчилнэ.
3.2.Шүүх шинжилгээний байгууллага эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход энэ хууль үйлчилнэ.
3.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ хууль үйлчилнэ.