58 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цол, дүрэмт хувцас
58.1.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
58.2.Шинжилгээний байгууллагын алба хаагч нь цагдаагийн дүрэмт хувцас, цол хэрэглэж, ялгах тэмдэгтэй байна.
58.3.Цагдаагийн цол олгох, дүрэмт хувцас хэрэглэх харилцааг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулна.
58.4.Шинжилгээний байгууллагын захиалгаар гадаад улсын их, дээд сургуульд суралцаж байгаа сонсогчид цагдаагийн цол, дүрэмт хувцас олгож болно.