57 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг

57.1.Шинжилгээний байгууллагын алба хаагч: "Монгол Улсын иргэн би шүүх шинжилгээний байгууллагад орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж, төрийн тусгай алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөнө.

57.2.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Төрийн албаны тухай хуулийн 36.2-т заасны дагуу зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.