56 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагч, түүнд тавигдах шаардлага

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагч, түүнд тавигдах шаардлага

56.1.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг өргөж, шинжилгээний байгууллагад томилогдон ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчийг шинжилгээний байгууллагын алба хаагч гэнэ.

56.2.Шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтнээр дээд боловсролтой, тусгай мэдлэг эзэмшсэн, эрүүл мэнд, мэргэжил, ёс зүйн шаардлага болон энэ хуулийн 55.3-т заасныг хангасан, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэнийг томилно.

56.3.Алба хаагч өөрийн эрүүл мэнд, мэргэжил, мэргэшлийн түвшинг эрхэлж байгаа албан тушаалд тавигдах шалгуурт нийцүүлж байх үүрэгтэй.

56.4.Шинжилгээний байгууллага тус байгууллагын алба хаагч бүрд мэргэжлээрээ суралцах, албан тушаал дэвших тэгш боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

56.5.Шинжээч, мэргэжилтэн нь тогтоосон загварын дагуу үйлдсэн хувийн дугаар бүхий тусгай тэмдэг хэрэглэнэ.

56.6.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн мэргэжлийн түвшинг тогтоох шалгалтад 5 жил тутам хамрагдана.

56.7.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн мэргэжлийн түвшинг тогтоох шалгалт авах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.