62 дугаар зүйл. Албан тушаал дэвшүүлэх, бууруулах

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

62 дугаар зүйл. Албан тушаал дэвшүүлэх, бууруулах

62.1.Шинжилгээний байгууллагын тодорхой албан тушаалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна.

62.2.Шинжилгээний байгууллагын алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

62.3.Шинжилгээний байгууллагын алба хаагчийг дараах тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна:

62.3.1.энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан;

62.3.2.албан тушаалын үүргээ гүйцэтгэх боломжгүй тухай эрүүл мэндийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан;

62.3.3.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;

62.3.4.үйл ажиллагааны үр дүн, мэргэжил, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон нь алба хаагчийн үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээгээр тогтоогдсон;

62.3.5.хоёр, түүнээс дээш удаа шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангахгүй дүгнэлт гаргасан;

62.3.6.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.