63 дугаар зүйл. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

63 дугаар зүйл. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх

63.1.Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан шинжилгээний байгууллагын алба хаагчийн бүрэн эрхийг мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн уг асуудлыг шалган шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлж болно.

63.2.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд цол, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглож, албаны үнэмлэх, таних тэмдэг, тусгай хэрэгслийг түр хураан авна.

63.3.Энэ хуулийн 63.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн шинжилгээний байгууллагын алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.