64 дугаар зүйл. Албанаас чөлөөлөх, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

64 дугаар зүйл. Албанаас чөлөөлөх, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх

64.1.Гурван сараас дээш хугацаагаар эмчлүүлж сувилуулах, эсхүл байгууллагын захиалгаар гадаад, дотоодын сургуульд суралцах бол алба хаагчийг албанаас түр чөлөөлнө.

64.2.Хүүхэд асрах чөлөөтэй болон энэ хуулийн 64.1-д заасан алба хаагчийн орон тоонд энэ хуулийн 56.2-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэнийг түр томилон ажиллуулж болно.

64.3.Нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөх боломжгүй бол иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллуулж болно.

64.4.Иргэнийг шинжилгээний байгууллагад түр томилон ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулна.

64.5.Энэ хуулийн 64.2, 64.3-т заасан иргэн нь цагдаагийн цол, тэмдэг, хувцас хэрэглэхгүй.

64.6.Гурван сар хүртэл хугацаагаар түр эзгүй байгаа алба хаагчийн албан үүргийг эрх бүхий албан тушаалтан өөр алба хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болно.

64.7.Албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн алба хаагчид ажлын үр дүнг харгалзан үндсэн цалингийнх нь 40 хүртэл хувиар урамшуулал олгоно.

64.8.Албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.