65 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах
65.1.Шинжилгээний байгууллагын ажилтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэл ногдуулна:
65.1.1.сануулах;
65.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
65.1.3.албан тушаал бууруулах;
65.1.4.цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;
65.1.5.цол бууруулах;
65.1.6.албанаас халах.
65.2.Шинжилгээний байгууллагын ажилтны сахилгын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
65.3.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн мөрдөх ёс зүй, сахилгын дүрэм нь алба хаагчийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр, хилийн чанадад нэгэн адил үйлчилнэ.
65.4.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болно.
65.5.Хуульд өөрөөр заагаагүй бол сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно. Энэ хугацаанд сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчийн байгуулсан онцгой гавьяа, гаргасан зөрчлийн шинж чанар зэргийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулсан албан тушаалтны шийдвэрээр хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.