67 дугаар зүйл. Дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдгийг хураан авах, хадгалуулах

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдгийг хураан авах, хадгалуулах

67.1.Шинжилгээний байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжсэн, томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, тусгай хэрэгсэл, шинжээчийн тэмдгийг хураан авна.

67.2.Алба хаагч биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн бол ёслолын дүрэмт хувцсыг түүнд хадгалуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.