68 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн баталгаа

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

68 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн баталгаа

68.1.Шинжилгээний байгууллагын алба хаагч Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан баталгаанаас гадна энэ хуульд заасан улс төр, хууль зүй, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын болон бусад баталгаагаар хангагдана.

68.2.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн талаарх судалгаа, мэдээ, мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

68.3.Энэ хуулийн 61.1-д зааснаар алба хаагчийг шилжүүлэн, эсхүл сэлгэн ажиллуулахад тухайн алба хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.

68.4.Шинжилгээний байгууллагад сүүлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй ажилласан шинжээч, мэргэжилтний төрийн албанд тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд дүйцүүлж тооцно.

68.5.Цогцост үзлэг хийх, зөөвөрлөх, задлан шинжлэх ажиллагааг гүйцэтгэсний нэмэгдлийг шүүх шинжилгээний алба хаагчид олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.