70 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн хууль зүйн баталгаа

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

70 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн хууль зүйн баталгаа

70.1.Иргэн, албан тушаалтан шинжилгээний байгууллагын алба хаагчийн хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хуулиар хүлээсэн үүрэгт үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардахыг хориглоно.

70.2.Шинжилгээний байгууллагын алба хаагч албан үүргээ хууль ёсоор гүйцэтгэснээс үүссэн хохирлыг төр хариуцна.

70.3.Шинжилгээний байгууллагын алба хаагч ажлын бус цагаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн, орон нутагт хэргийн газрын үзлэг, үнэлгээ, шинжилгээнд явах, ирэх хугацааг албан үүргээ гүйцэтгэж байгаа хугацаатай адилтган тооцно.

70.4.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шинжилгээний байгууллагын алба хаагч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалуулна.

70.5.Шинжилгээний байгууллагын алба хаагч шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.