77 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын төсөв
77.1.Шинжилгээний байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.
77.2.Энэ хуулийн 77.1-д заасан шаардлагын хүрээнд шинжилгээний байгууллагын алба хаагчийн хүнсний болон эдийн хангалт, сургалт, сургалтын байр, бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
77.3.Шинжилгээний техник, тоног төхөөрөмж, программ хангамжийг стандартад нийцүүлэн шинэчлэх зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.