76 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын ажилтны шагнал, урамшил, ээлжийн амралт
76.1.Шинжилгээний байгууллагын алба хаагч үүргээ үр дүнтэй гүйцэтгэж, онцгой гавьяа гаргасан бол гавьяа зүтгэлийг нь үнэлж, түүнийг цагдаагийн цол, төрийн болон байгууллагын шагналаар шагнан урамшуулж болно.
76.2.Шинжилгээний байгууллагын шагналын төрөл, тодорхойлолт, загвар, олгох журмыг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга батална.
76.3.Шинжилгээний байгууллагын удирдлагад мэдэгдэхгүйгээр бусад төрийн байгууллага, албан тушаалтан шинжилгээний байгууллагын алба хаагчид шагнал, урамшил олгохыг хориглоно.
76.4.Шинжилгээний байгууллагын алба хаагчид жил бүр ажлын 15 өдрийн үндсэн амралт олгож, биеэр эдлүүлнэ.
76.5.Шинжилгээний байгууллагын мэргэжлийн нэгж албадын удирдлага, шинжээч, туслах ажилтнаар болон жижүүрийн албанд ажилласан 2 жил тутам ажлын 3 өдрийн, бусад алба хаагчид алба хаасан 5 жил тутам ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
76.6.Ажлын зайлшгүй шаардлагаар нэмэгдэл амралтаа биеэр бүрэн эдэлж чадаагүй алба хаагчид түүний зөвшөөрснөөр хоногт ногдох цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно.
ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ