15 дугаар зүйл. Түншлэлийн төслийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний төрөл

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Түншлэлийн төслийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний төрөл

15.1.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн онцлогоос хамаарч түншлэлийн гэрээ дараах төрөлтэй байна:

15.1.1.зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх;

15.1.2.барих, ашиглах, шилжүүлэх;

15.1.3.барих, шилжүүлэх, ашиглах;

15.1.4.барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх;

15.1.5.барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх;

15.1.6.түрээслэх болон түрээслүүлж төрийн үйлчилгээг үзүүлэх;

15.1.7.ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх;

15.1.8.сэргээн засварлах, эзэмших, ашиглах, шилжүүлэх;

15.1.9.удирдлагыг хэрэгжүүлэх;

15.1.10.төслийн бүрэн шинжилгээгээр тодорхойлсон түншлэлийн гэрээний бусад төрлүүд.

15.2.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 15.1-д заасан гэрээний төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах түншлэлийн гэрээгээр тодорхойлно.

15.3.Энэ хуулийн хүрээнд "барих-шилжүүлэх" төрлөөр барьж байгуулаад шууд шилжүүлэх нөхцөлтэй, богино хугацаанд хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаас үл ялгагдах төрлийн гэрээг байгуулах болон түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.