14 дугаар зүйл. Түншлэлийн төрөл

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Түншлэлийн төрөл

13.4.Аймаг, нийслэл энэ хуулийн 14.1.2, 14.1.3-т заасан төсвөөс санхүүжүүлэх түншлэлийн төрлөөр хэрэгжүүлэх төслийн хөрөнгийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, төсвийн эрсдэлийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг, энэ хуулийн 14.1.1-д заасан түншлэлийн төрөлд санал, дүгнэлтийг авна. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

14.1.Түншлэлийг санхүүжилтийн хэлбэрээс нь хамааран дараах гурван төрлөөр хэрэгжүүлнэ:

14.1.1.түншлэлийн төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх;

14.1.2.түншлэлийн төслийн зардлыг түншлэлийн гэрээнд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх;

14.1.3.энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасны дагуу холимог төрөл.

14.2.Энэ хуулийн 14.1.1-д зааснаар хувийн хэвшлийн түншлэгчээс түншлэлийн төслийн зардлыг тухайн төслийн нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор гэрээнд заасны дагуу санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.

14.3.Энэ хуулийн 14.1.2-т зааснаар хувийн хэвшлийн түншлэгчийн түншлэлийн төслийн зардлыг тухайн төслийн үр ашиг, үйлчилгээний чанар, хүртээмж, гүйцэтгэлийн үнэлгээ, төлбөрийн хуваарьт үндэслэн төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.

14.4.Түншлэлийн төслийн бүрэн шинжилгээний дүгнэлтээр хэрэглэгчийн төлбөр, хураамжаар төслийн зардлыг дангаар санхүүжүүлэх боломжгүй, тодорхой хэсгийг төсвөөс зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 14.1.3-т заасан төрлийг хэрэгжүүлж болно.

14.5.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 14.1-д заасан түншлэлийн төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах түншлэлийн гэрээгээр тодорхойлно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.