13 дугаар зүйл. Түншлэлийг хэрэгжүүлэх салбар

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Түншлэлийг хэрэгжүүлэх салбар

13.1.Түншлэлийг энэ хуулийн 3.2-т зааснаас бусад салбарт хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлийг энэ хуулийн 7.1.2-т зааснаар Засгийн газар батална.

13.2.Аймаг, нийслэл дараах салбарт түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.2.1.эрчим хүч, дулаан хангамж; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.2.хог хаягдлын менежмент; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн,/

13.2.3.гадаргын ус, саарал усны барилга байгууламж, менежмент; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн././

13.2.4.цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.5.хурдны зам, багтаамж ихтэй нийтийн тээвэр, тээвэр логистикийн төв; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.6.хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах барилга байгууламж; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн /

13.2.7.100 тэрбум төгрөг болон түүнээс доош өртөгтэй төсөл. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд хувийн хэвшлээс санаачлах, төсөлд урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийх, үнэлэх, төслийг тодорхойлж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээ байгуулах, хэлэлцээ хийж сонгон шалгаруулалтгүй гэрээ байгуулах, түншлэлийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлт, төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар батлах бөгөөд журмын дагуу түншлэлийн төслийг хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн ./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.