17 дугаар зүйл. Түншлэлийн төслийн үе шат

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Түншлэлийн төслийн үе шат

17.1.Түншлэлийн төсөл дараах үе шаттай байна:

17.1.1.төслийг төлөвлөх буюу төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэхийг судлан шинжлэх үе шат:

17.1.1.а.түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ хийх;

17.1.1.б.урьдчилсан үнэлгээний дүгнэлтэд үндэслэн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах.

17.1.2. түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээг хийх, үнэлэх үе шат: /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.2.а.түншлэлийн төслийн дүн шинжилгээг хийх;

17.1.2.б.түншлэлийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.2.в.түншлэлийн эх төслийг боловсруулах;

17.1.2.г.түншлэлийн төслийн эрсдэлийг судалж тодорхойлох.

17.1.3.түншлэлийн төслийг тодорхойлж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

17.1.4.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах;

17.1.5.хэлэлцээр хийж, түншлэлийн гэрээ байгуулах;

17.1.6.түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, гэрээний удирдлагыг хангах төслийн хэрэгжилтийн үе шат;

17.1.7.түншлэлийн төслийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, мониторингийг хэрэгжүүлэх;

17.1.8.түншлэлийн гэрээ дуусгавар болох, түншлэлийн зүйлийг төрийн болон орон нутгийн өмчид авах, бүртгэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.