37 дугаар зүйл. Хэлэлцээ хийж гэрээ байгуулах нөхцөл

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Хэлэлцээ хийж гэрээ байгуулах нөхцөл

37.1.Энэ хуулийн 13.2, 21.7-д заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчтэй дараах тохиолдолд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалтгүйгээр хэлэлцээ хийж гэрээ байгуулж болно: Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

37.1.1.оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар ажил, үйлчилгээг зөвхөн оюуны өмчийн эрх эзэмшигчээс, эсхүл түүнээс лицензийн гэрээний дагуу ашиглах эрх авсан албан ёсны зөвхөн нэг этгээд гүйцэтгэх боломжтой болон тухайн ажил, үйлчилгээг зөвхөн нэг эх үүсвэрээс гүйцэтгэх боломжтой бусад тохиолдолд; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.1.2.онц байдал тогтоосон, эсхүл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлснээс үүссэн хэрэгцээ, шаардлагыг хангахтай холбогдуулан төслийг нэн яаралтай хэрэгжүүлэх бол. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./

37.2.Энэ хуулийн 37.1.1, 37.1.2-т заасан саналыг түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд гэрээ байгуулах асуудлыг энэ хуулийн 7.2.3, 37.10-т заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

37.3.Хэлэлцээ хийж гэрээ байгуулах нөхцөлтэй түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтаас бусад харилцаа энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.

37.4.Энэ хуулийн 37.1-д зааснаас бусад тохиолдолд хэлэлцээ хийж гэрээ байгуулахыг хориглоно.

37.5.Энэ хуулийн 37.1-д заасныг зөрчиж гэрээ байгуулах шийдвэр гаргасан албан тушаалтан тухайн шийдвэртэй холбоотой хохирлыг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно.

37.6.Энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд энэ хуулийн 37.1.1, 37.1.2-т заасан саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.3-т заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн ./ /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.8.Энэ хуулийн 37.7-д заасан түншлэлийн төслийг Засгийн газар хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.9.Засгийн газар энэ хуулийн 37.8-д заасан бүрэн эрхээ аймаг, нийслэлд шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.Энэ хуулийн 37.8-д заасан түншлэлийн төслийн хэлэлцээг хийх, гэрээ байгуулах асуудлыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулах ба дараах журмыг баримтална: /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.1.хэлэлцээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.2.төслийг хэрэгжүүлэх 2-оос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид төслийн санал ирүүлэх урилга хүргүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.3.хувийн хэвшлийн түншлэгчээс төслийн санал хүлээн авах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.4.төслийн санал ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийх; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.5.хамгийн сайн нөхцөл санал болгосон хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.6.энэ хуулийн 37.10.5-д заасан дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлж, түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрөл авах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.10.7.түншлэлийн болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран түншлэлийн гэрээ байгуулах, энэ хуульд заасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих. /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.11.Энэ хуулийн 37.9-д заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэгч нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.Аймаг, нийслэлийн Засаг дарга хэлэлцээ хийж, гэрээ байгуулахад энэ хуулийн 13.3-т заасан журмаас гадна дараах журмыг баримтална: /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.1.хэлэлцээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.2.төслийг хэрэгжүүлэх 2-оос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид төслийн санал ирүүлэх урилга хүргүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.3.хувийн хэвшлийн түншлэгчээс төслийн санал хүлээн авах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.4.төслийн санал ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийх; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.5.хамгийн сайн нөхцөл санал болгосон хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулах дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.6.энэ хуулийн 37.12.5-д заасан дүгнэлтийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрөл авах; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

37.12.7.түншлэлийн гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих. /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.