36 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний хугацаа

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний хугацаа

36.1.Түншлэлийн гэрээний хугацааг төслийг хэрэгжүүлэх салбар, төслийн үндсэн шинж болон гэрээний төрлөөс хамаарч талуудын харилцан тохиролцсоноор тогтооно.

36.2.Түншлэлийн гэрээний хугацаа 30 жилээс илүүгүй байна.

36.3.Түншлэлийн гэрээний хугацааг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:

36.3.1.хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нөхцөл, хэмжээ;

36.3.2.төслийн хүрээнд дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглалтад оруулах, өргөтгөх, засаж сайжруулах хугацаа;

36.3.3.төслийн дэд бүтэц, барилга байгууламжийн элэгдлийн хугацаа;

36.3.4.хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын дагуу барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээнд тавигдах шаардлага;

36.3.5.хуулиар дэд бүтэц, үйлчилгээний салбарт тогтоосон өрсөлдөөн, зах зээлийн тогтолцоотой холбоотой бодлого.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.