35 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний нөхцөл

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний нөхцөл

35.1.Түншлэлийн гэрээний нөхцөлийг түншлэгч талуудын чиг үүрэг, тухайн төслийг хэрэгжүүлэх салбарын онцлог, нөхцөл байдалд уялдуулан уян хатан тодорхойлох бөгөөд энэ хуульд заасан түншлэлийн зарчмыг удирдлага болгоно.

35.2.Түншлэлийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгасан байна:

35.2.1.түншлэлийн хамрах хүрээ, ажил, үйлчилгээний төрөл, хэмжээ, хувийн хэвшлийн түншлэгчийн эрх, үүрэг;

35.2.2.төслийн хугацаа, түншлэлийн зүйлийн талаарх мэдээлэл, төслийг хэрэгжүүлэх хугацаанд хамаарах эд хөрөнгийн эрх;

35.2.3.гэрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журам, гэрээнд хэрэглэгдэх нэр томьёоны тайлбар;

35.2.4.түншлэлийн гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага;

35.2.5.түншлэгч талуудын хооронд эрсдэл хуваарилах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

35.2.6.төслийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хэмжээ болон төлөвлөгөө;

35.2.7.түншлэлийн төрлийг тодорхойлох, төслийн зардлыг энэ хуулийн 14.1-т заасан хэлбэрээр санхүүжүүлэх;

35.2.8.төслийн зардлыг нөхөн төлөх болон орлого олох эх үүсвэр, талууд тохиролцсон тохиолдолд Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл, хэмжээ, хугацаа, нөхцөл;

35.2.9.түншлэлийн гэрээний хугацаанд төрийн үйлчилгээг төрийн болон хэрэглэгчийн санхүүгийн чадавхад нийцсэн үнээр хүргэх нөхцөл;

35.2.10.төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг авахад төрөөс үзүүлэх дэмжлэг;

35.2.11.орлого бүрдүүлэх боломжтой төслийн хувьд түншлэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ, эсхүл барилга байгууламж болон хөрөнгөөс орох орлогын талаар түншлэгч талуудын эдлэх эрх;

35.2.12.түншлэлийн хүрээнд бий болох бараа, ажил, үйлчилгээнд тавигдах чанарын шаардлага, стандарт нөхцөл;

35.2.13.төслийн хүрээнд бий болгож байгаа бараа, ажил, үйлчилгээнд хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифын хэмжээ тогтоох, батлах журам;

35.2.14.төслийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ;

35.2.15.туслан гүйцэтгэгч, түншлэлийн зүйлийн засвар, арчлалт, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх этгээдийг томилох, туслан гүйцэтгэх гэрээ байгуулах журам;

35.2.16.хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл, норм, дүрэм, стандарт нөхцөлийн талаарх шаардлага;

35.2.17.хөрөнгө оруулалтаа хамгаалуулах, Монгол Улсад болон гадаад улс дахь банканд гадаад валютын данстай байх эрх, гадаад валютын арилжаа хийх, орлогыг татан төвлөрүүлэх, хөрвүүлэх нөхцөл;

35.2.18.түншлэлийн зүйлийн мөнгөний үнэ цэнийг тодорхойлох, дагалдах гэрээний нөхцөл, барилга, байгууламжийн өргөтгөл, засвар арчлалт болон үйлчилгээ нь батлагдсан загвар, тавигдсан шаардлага, чанарын стандартыг хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулах;

35.2.19.түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчийн эрх хэмжээ, үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл;

35.2.20.хувийн хэвшлийн түншлэгчээс түншлэлийг хэрэгжүүлэхэд гаргах төсөл хэрэгжүүлэх баталгаа, үнэт цаас, бусад баталгааны хэрэгсэл болон даатгалын гэрээ;

35.2.21.түншлэлийн гэрээний биелэлт, төслийн хэрэгжилт, үр дүнгийн хяналт шалгалт, мониторинг үнэлгээ хийх асуудал;

35.2.22.хувийн хэвшлийн түншлэгчийн гүйцэтгэх ажил, үйлчилгээнд холбогдох төрийн байгууллагаас тавих хяналт болон шаардлагатай тохиолдолд ажил, үйлчилгээний нөхцөлийг хязгаарлах үндэслэл;

35.2.23.түншлэлийн төслийг зүй зохистой хэрэгжүүлэх хүрээнд төрийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасан болон түншлэлийн гэрээнд тусгагдсаны дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээний зохицуулалт;

35.2.24.төслийн тогтвортой байдал, байгаль орчин, нийгэм, олон нийтэд хамаарах заалтууд;

35.2.25.хувийн хэвшлийн түншлэгчийн төрийн түншлэгч талд төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны талаар тайлагнах, шаардлагатай мэдээлэл гаргаж өгөх үүрэг;

35.2.26.хувийн хэвшлийн түншлэгчийн түншлэлийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтай холбоотой их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцэл, хувьцаа эзэмшигчтэй, эсхүл бусад нэгдмэл сонирхолтой этгээдтэй байгуулах гэрээг төрийн түншлэгчийн зүгээс хянах болон зөвшөөрөх эрх;

35.2.27.түншлэлийн гэрээ болон төслийн хэрэгжилтийн мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээллийн нууцлалтай холбоотой талуудын эрх, үүрэг;

35.2.28.түншлэлийн гэрээний дагуу шилжүүлэх хөрөнгийг эзэмших, ашиглах хугацаа, нөхцөл;

35.2.29.түншлэл дуусгавар болсны дараах талуудын эрх, үүрэг, зөрчил гаргасан нөхцөлд талуудын авах арга хэмжээ, төрийн түншлэгч болон зээлдэгчийн бусдын өмнөөс үүрэг хүлээх эрх;

35.2.30.түншлэлийн хүрээнд маргаан шийдвэрлэх журам;

35.2.31.түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах нөхцөл, түншлэлийн гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзах үндэслэл;

35.2.32.түншлэлийн гэрээний дагуу талуудын хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэх шалгуур үзүүлэлт, үүргийг гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт;

35.2.33.түншлэлийн гэрээ дуусгавар болоход түншлэлийн зүйлийг буцаан шилжүүлэх, түншлэлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тохиолдолд талуудад олгох нөхөн төлбөрийг тооцох аргачлал;

35.2.34.түншлэлийн гэрээний талуудын бүтэн нэршил, оршин байгаа газар /хуулийн этгээдийн албан ёсны хаяг/, банкны мэдээлэл, талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл;

35.2.35.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүссэнээр гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан бол талуудын хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл;

35.2.36.түншлэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл, нөхөн олговор олгох нөхцөл, хэмжээ;

35.2.37.гэрээнд шаардлагатай холбогдох бусад нөхцөл.

35.3.Түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх түншлэлийн тодорхой төрөлд тусгайлсан шаардлага тавигдах тохиолдолд уг шаардлагыг холбогдох хууль тогтоомжоор тодорхойлно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.