34 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний төсвөөс санхүүжүүлэх үүргийг төсөвт тусгах

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний төсвөөс санхүүжүүлэх үүргийг төсөвт тусгах

34.1.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу түншлэлийн төслийг хэрэгжүүлэхээр түншлэгч талууд харилцан тохиролцож, түншлэлийн гэрээг байгуулсан болон иргэд, олон нийт түншлэлийн төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч эхэлсэн нь түншлэлтэй холбоотой төрийн түншлэгчийн хүлээх санхүүгийн болон холбогдох бусад үүргийг бүртгэх, төсвийн төсөлд тусгах үндэслэл болно.

34.2.Түншлэлийн гэрээ байгуулагдсанаар тухайн төслийн бүртгэлийг түншлэлийн мэдээллийн санд хэрэгжиж байгаа төслийн хэсэгт болон болзошгүй өр төлбөрийн бүртгэлд оруулна.

34.3.Өрийн удирдлагын тухай, Төсвийн тухай хуульд заасны дагуу түншлэлийн гэрээний төлбөрийн үүргийг хэрэгжих хугацаатай уялдуулан болзошгүй өр төлбөрт бүртгэж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсвийн төсөлд тусгана.

34.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн түншлэлийн гэрээний мэдээлэл, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн тооцоо, шинжилгээг хянах ба түншлэлийн гэрээний дагуу төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийг төслийн хэрэгжилт, гүйцэтгэлд үндэслэн жил бүрийн төсвийн төсөлд тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.