58 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

58 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

58.1.Түншлэлийн гэрээг төрийн түншлэгч болон төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж, журамд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн байгуулсан нь тогтоогдвол тус гэрээг цуцалж, гэрээнээс үүдэлтэй хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

58.2.Төрийн түншлэгч болон төрийн байгууллагын аливаа албан тушаалтан энэ хуулийн 58.1-д заасан зөрчлийг гаргасан бол тухайн албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болно.

58.3.Хувийн хэвшлийн түншлэгч төрийн түншлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг гэрээнд зааснаар нэхэмжлэх эрхтэй.

58.4.Түншлэлийн гэрээний оролцогч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх нь тухайн этгээдийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.