57 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

57.1.Түншлэлийн гэрээ болон түншлэлийн төсөлтэй холбоотой аливаа маргааныг түншлэгч талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

57.2.Түншлэгч талууд энэ хуулийн 57.1-д заасны дагуу харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг түншлэлийн гэрээнд зааснаар Монгол Улсын шүүх, эсхүл үндэсний болон гадаадын арбитрт хандан шийдвэрлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.