6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Улсын Их Хурал түншлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн төслийг батлахдаа энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн зорилт, арга хэмжээг хэлэлцэж, хамт батлах; Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.1.2.Түншлэлийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт хэлэлцэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх.