7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газар түншлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээ хийгдсэн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.2.хуульд өөрөөр заагаагүй бол түншлэлийг хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлийг батлах; Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.1.3.түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг, Засгийн газрын баталгааны асуудлыг энэ хуульд заасны дагуу шийдвэрлэх;
7.1.4.түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах, чиглэл өгөх;
7.1.5.энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох; Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./
7.1.6.түншлэлийн тухай хууль тогтоомж, түншлэлийн хэрэгжилт, үр дүн, гэрээний биелэлтийн явцад төслийн эрсдэл болон төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх тайланг хэлэлцэж, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.1.7.түншлэлийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчийн төлбөрийг бодит зардалд нийцүүлэх зорилгоор хувийн хэвшлийн түншлэгчтэй тохиролцсоны дагуу зарим салбарт үнийн зохицуулалт хийх.
7.2.Засгийн газар түншлэлийн хүрээнд дараах журам, аргачлалыг баталж, мөрдүүлнэ:
7.2.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам;
7.2.2.хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, жишиг баримт бичиг;
7.2.3.түншлэлийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичиг;
7.2.4.түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлал;
7.2.5.түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд энэ хуульд заасныг баримтлан төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журам;
7.2.6.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээг хянах болон түншлэлийн гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад санал, дүгнэлт гаргах журам; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.2.7.түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам.
7.2.8.энэ хуулийн 13.3-т заасан журам. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн ./
7.3.Засгийн газар төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангаж ажиллана.