8 дугаар зүйл. Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 13.2-т зааснаас бусад түншлэлийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.1.1.түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналд хийсэн урьдчилсан үнэлгээг хянан баталгаажуулах; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.2.урьдчилсан үнэлгээ хийсэн, түншлэлээр хэрэгжүүлэх төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах;
8.1.3.энэ хуулийн 20.4-т заасан төслийн бүрэн шинжилгээг хянаж, санал, дүгнэлт гарган, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийн хамт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.1.4.Түншлэлийн төсөл хөгжүүлэх санг удирдах, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах, төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгуулах санал хүргүүлэх;
8.1.5.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах болон түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
8.1.6.түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох, түншлэлийн гэрээг төрийн түншлэгч талыг төлөөлж салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран байгуулах;
8.1.7.төр болон хувийн хэвшил хоорондын үр дүнтэй, тогтвортой түншлэлийн орчныг бэхжүүлэх, түншлэлийг хөгжүүлэх, түншлэлийн төсөлтэй холбогдуулан мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
8.1.8.түншлэлийн хууль тогтоомж, түншлэлийн төслийн хэрэгжилт, гэрээний биелэлтийн талаарх жилийн тайланг боловсруулж, Засгийн газарт жил бүр танилцуулах;
8.1.9.хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, жишиг баримт бичгийг боловсруулах;
8.1.10.түншлэлийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичгийг боловсруулах;
8.1.11.түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлалыг боловсруулах;
8.1.12.түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журмыг боловсруулах;
8.1.13.түншлэлийн талаарх мэдээлэл, сурталчилгааг Түншлэлийн төвтэй хамтран зохион байгуулах, түншлэлийн ил тод байдлыг хангах, түншлэлийн төслийн талаарх мэдээллийг энэ хуульд зааснаар олон нийтэд хүргэх;
8.1.14.түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн багийг Түншлэлийн төв дээр тулгуурлан энэ хуульд зааснаар байгуулах;
8.1.15.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээний хэлэлцээрт оролцох чиг үүргийг хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг энэ хуульд зааснаар байгуулах;
8.1.16.түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж санал, дүгнэлт авах; /Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.17.түншлэлийн дагуу бий болсон болон түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг түншлэлийн гэрээ, энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх арга хэмжээг зохион байгуулах;
8.1.18.түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний биелэлтийг хангах, хяналт тавих.
8.2.Түншлэлийн төслийн санал хүлээн авах, бүртгэх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэх бөгөөд холбогдох журмыг түншлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./