ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ТУХАЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

4 дугаар зүйл. Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх иргэнд тавигдах шаардлага

4.1.Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах иргэн дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 7 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгоогүй байх;

4.1.2.нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй байх;

4.1.3.төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхийг зөвшөөрч, хүсэлт гаргасан байх.

5 дугаар зүйл. Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журам

5.1.Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

5.2.Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5.1-д заасан журмын дагуу суутган эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын байгууллагын холбогдох дансанд шилжүүлнэ.

6 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

6.1.Энэ хуулийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.