5 дугаар зүйл. Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журам

ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журам

5.1.Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

5.2.Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5.1-д заасан журмын дагуу суутган эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын байгууллагын холбогдох дансанд шилжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.