15 дугаар зүйл. Жуулчны аюулгүй байдал

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Жуулчны аюулгүй байдал

15.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт жуулчны аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага, аялал жуулчлалын байгууллага хангана.

15.2.Жуулчны аюулгүй байдалд жуулчны хувийн аюулгүй байдал, өмч хөрөнгө болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11, 4.1.12-т заасан мэдээллийг хадгалах, хамгаалах үйл ажиллагаа хамаарна.

15.3.Жуулчин эрсдэлт нөхцөл байдалд орсон, сураггүй алга болсон тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагааг тухайн орон нутгийн онцгой байдлын алба Гамшгаас хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу шуурхай эхлүүлнэ.

15.4.Энэ хуулийн 6.2-т заасан аялал жуулчлалын байгууллага нь жуулчинд байгалийн гамшигт үзэгдэл, аливаа гэмтэл, халдварт өвчин, тахал болон шаардлагатай бусад тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх нөхцөл боломжийг бий болгосон байна.

15.5.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жуулчинд учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын жагсаалтыг гарган аялал жуулчлалын байгууллага, жуулчинд мэдээлэх бөгөөд өөрийн албан ёсны цахим хуудсанд тухай бүр байршуулах үүрэгтэй.

15.6.Жуулчин аяллын явцад эрсдэлт нөхцөлд орсон, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, албадлагын арга хэмжээ авагдсан тохиолдолд аялал жуулчлалын байгууллага тухайн хэрэг, зөрчлийг боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.